HLTV IEM Cologne Major тэмцээний шилдэг тоглогч буюу MVP-д олгох шагналыг танилцууллаа. Эхлээд хөгжөөн дэмжигчдэд дөрвөн хувилбар санал болгосон бөгөөд тэдгээрээс хамгийн шилдгийг санал хураалтаар сонгосон байна. Ялагч хувилбар 44.4 хувийн санал авсан нь хоёр, гуравдугаар байранд орсон хувилбаруудаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт байв.
Цахим спортын бусад мэдээг ESP Mongolia Telegram сувгаас уншаарай.
IEM Cologne Major 2026 тэмцээн Германы Кельн хотод хоёр байршилд зохион байгуулагдана. Хэсгийн шат Palladium концертын танхимд болох бол плей-оффын тоглолтуудыг LANXESS Arena хүлээн авна. Тэмцээн зургаадугаар сарын 2-ноос 21-ний хооронд үргэлжилж, дэлхийн шилдэг 32 баг оролцоно. Тэмцээний шагналын сан 1,250,000 ам.доллар байна.
HLTV болон 1xBET-ийн хамтран гаргасан IEM Cologne Major-ийн MVP медалийн загварыг фенүүдийн санал асуулгаар ийнхүү эцэслэн тодруулсан байна.
A хувилбар: 24.6%
B хувилбар: 24.1%
C хувилбар: 6.9%
D хувилбар: 44.4%



