Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Наймдугаар сарын хэрэглээний үнийн индексийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт жилийн болон сарын дүнгээр нэмэгджээ.
Хэрэглээний үнийн индекс нь өрхийн худалдан авч буй бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэмждэг үзүүлэлт бөгөөд инфляцын түвшнийг уг индексээр тооцдог.
2026 оны наймдугаар сарын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооны 1212.mn мэдээллийн сангаас авах боломжтой.
