“K-WAVE CONCERT” үнэгүй тоглолт Төв талбайд болно

“K-WAVE CONCERT” тоглолт есдүгээр сарын 5-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй зохион байгуулагдах гэж байна. БНСУ-ын Элчин сайдын яам болон Солонгосын Аялал Жуулчлалын Төрийн Корпорац буюу KTO Ulaanbaatar-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь Солонгос, Монголын соёлын харилцааг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Залуучуудад зориулсан уг тоглолт энэ жил хоёр улсын алдартай уран бүтээлчдийг нэг тайзнаа цуглуулах гэж буйгаараа онцлогтой. Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд үзэгчид чөлөөтэй нэвтрэх боломжтой байна.

Энэ удаагийн “K-WAVE CONCERT”-д Spotify дээр 500 саяас дээш хандалт авсан дэлхийн хит “Way Back Home” дууны эзэн, продюсер, DJ SHAUN Монголын үзэгчдэд зориулан тоглохоор болжээ. Мөн K-pop ертөнцөд “Rollin” дуугаараа танигдсан BBGIRLS хамтлагийн ахлагч, үндсэн вокал MINYOUNG хүрэлцэн ирж, өөрийн соло үзүүлбэрээ толилуулах юм.

Тоглолт зөвхөн Солонгос уран бүтээлчдээр хязгаарлагдахгүй. Монголын поп хөгжмийн салбарт өөрийн өнгө төрх, хүчтэй хоолой, эрч хүчтэй тайзны үзүүлбэрээрээ танигдсан дуучин УКА оролцоно. Мөн залуусын дунд disco, pop хэмнэлээрээ танигдсан The Wasabies хамтлаг тайзнаа гарч, хит дуунуудаа амьдаар хүргэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна K-pop бүжгийн соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж буй The Core Studio-ийн бүжигчид тусгай тайзны үзүүлбэрээ сонирхуулах юм. Харин арга хэмжээний хөтлөгчөөр Bayraashowman ажиллана.

Арга хэмжээний мэдээлэл:

Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 05
Цаг: 18:00
Байршил: Сүхбаатарын талбай
Тасалбар: Үнэ төлбөргүй, чөлөөт нэвтрэлт
Зохион байгуулагч: БНСУ-ын Элчин сайдын яам, KTO Ulaanbaatar

Ийнхүү есдүгээр сарын 5-нд Төв талбайд Солонгос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан томоохон тоглолт болох гэж байна. DJ SHAUN, MINYOUNG, УКА, The Wasabies болон The Core Studio-ийн үзүүлбэрүүд нэгэн орой үзэгчдэд K-wave уур амьсгалыг мэдрүүлэх нь ээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу