Нийслэл болон орон нутагт хүрэн баавгай үзэгдэх нь нэмэгдсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэлээ

Сүүлийн үед Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын нутаг болон нийслэлийн суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэх тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байна. Тухайлбал, 2026 он гарсаар Улаанбаатар хотын бүсэд гурван удаагийн тохиолдол гаргасны хамгийн сүүлийнх нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Улиастайн аманд бүртгэгджээ. Нийслэлийн Байгаль орчны газраас идэш тэжээлийн хомсдол болон амьтны зан төрхийн онцлогоос шалтгаалан суурьшлын бүс рүү баавгай оорцоглох нь нэмэгдэж байгааг анхааруулан дараах зөвлөмжийг гаргасан байна.

Баавгайтай таарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Иргэд баавгайтай тулгарсан эсвэл айл гэрийн ойролцоо орж ирсэн тохиолдолд дараах аюулгүй ажиллагааны журмыг мөрдөх шаардлагатай:

  • Тайван байдлыг хадгалах: Баавгайн зан араншин, хөдөлгөөнийг ажиглаж, цочроохгүй тайван байх.
  • Өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх: Мал, амьтан, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор зэрлэг амьтантай сөргөлдөхгүй байх, орон байраа хамгаалах гэж амиа эрсдэлд оруулахгүй байх.
  • Дуу чимээ гаргах: Тайвнаар хүн гэдгээ мэдэгдэж, дуу чимээ гаргаж амьтныг холдуулах.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирж байгааг далимдуулан хууль бусаар устгах тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаа, байгаль орчны байгууллагаас санууллаа. Амь насанд аюултай тулгарсан үед өөрийгөө хамгаалах эрхтэй боловч шунахайн сэдлээр хууль бусаар агнаж, устгавал 12.4 сая төгрөгийн торгууль төлөхөөс гадна Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Баавгайтай таарсан эсвэл харагдсан тохиолдолд дараах дугаараар яаралтай мэдээлэх боломжтой:

  • Ажлын цагаар (Нийслэлийн Байгаль орчны газар): 72720303
  • Ажлын бус цагаар (Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв): 11-310005

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу