“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт болно

“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд тэмдэглэхээр товлоод байна. Харин энэ жилийн анхны “Pre-event” арга хэмжээг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд хэд хэдэн хамтлаг, уран бүтээлч оролцож, үзэгчдэд уран бүтээлээ хүргэх юм. Хөтөлбөрийн дагуу,

13:30 – 14:50 La Bombé (DJ set)
15:00 – 15:30 Crazy Sad Asians
15:40 – 16:10 Newborn
16:20 – 16:50 Starru
17:00 – 17:40 The Lemons
17:50 – 19:00 EBA (DJ set)

зэрэг уран бүтээлчид тайзнаа гарна.

Ташрамд дурдахад, соёлын аялал жуулчлалыг дэмжих, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулдаг энэ удаагийн наадамд 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцохоор болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу