Рианна хагас жилийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдөн авснаасаа хойш охинтойгоо анх удаа олны өмнө үзэгдлээ. 38 настай дуучныг хайртай залуу A$AP Rocky-гээс төрүүлсэн охин Рокиг тэвэрсэн байхад нь Парист папараццичид дурандаа буулгасан байна.
Загварлаг төрх, жирэмсэн үеийн зоримог хувцаслалт, винтаж хэв маягт дуртайгаараа танигдсан Рианна охиноо ч багаас нь загварын мэдрэмжтэй өсгөж буй бололтой. Од ээжийн гар дээр тэврүүлсэн Роки 2002 оны Dior брэндийн цуглуулгын архив малгай өмссөн нь олны анхаарлыг татжээ.
Сануулахад, Рианна рэппер A$AP Rocky-тэй таван жилийн турш үерхэж байгаа юм. Хосууд 2022 онд анхны хүү Ризаг, 2023 онд хоёр дахь хүү Риотыг өлгийдөн авсан. Харин өнгөрсөн жил Met Gala-ийн үеэр Рианна гурав дахь удаагаа жирэмсэн болсноо зарлаж, есдүгээр сард охин Рокиг төрүүлсэн билээ. Үүнээс өмнөхөн түүнийг дөрөв дэх хүүхдээ тээж байж магадгүй гэх яриа ч гарсан байна.