T.O.P 2006 оноос хойших анхны бүрэн хэмжээний соло цомгоо гаргана

BIGBANG хамтлагийн гишүүн асан, жүжигчин T.O.P буюу Чуэ Сын Хён “Another Dimension” нэртэй шинэ соло цомгоо гаргахаар болсон талаар түүний агентлаг өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 2-нд мэдээллээ.

Өнөөдөр 18:00 цагт цацагдах уг цомог нийт 11 уран бүтээлээс бүрдэх аж. “Topspot Pictures”-ийн мэдээлснээр “Another Dimension” нь T.O.P 2006 онд дебют хийснээс хойш гаргаж буй анхны бүрэн хэмжээний ганцаарчилсан цомог болж байгаагаараа онцлогтой байна.

Шинэ цомог дээр тэр Италийн хөгжмийн продюсер, дууны инженер IRKO-той хамтран ажиллажээ. Мөн Squid Game цувралын бүтээлч захирал Чэ Гён Сон энэ төсөлд оролцсон байна.

T.O.P өмнө нь Squid Game цувралын хоёрдугаар улиралд Таносын дүрийг бүтээж байсан билээ. Харин тэрээр саяхан GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сүүлийн арван жилийн хугацаанд хөгжмийн уран бүтээлдээ илүү төвлөрч ирснээ хэлсэн байна. Мөн амьдралынхаа энэ үеийг маш бүтээлч, онцгой цаг мөч гэж мэдэрч байгаагаа онцолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу