Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн “MJ-CUP 2026” тэмцээн СХД-ийн спорт зааланд гурван өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ахлах насны ангилалд “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуулийн багийн тамирчид таван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна.
Таван тамирчин алтан медаль хүртлээ
Тус багийн Б.Бадрал 66 кг, Б.Тэмүүлэн -90 кг, Р.Омар +90 кг, Б.Хулан 44 кг, Ч.Мишээл +70 кг-ын жинд аваргалж, алтан медаль хүртжээ.
Мөн А.Эрдэнэсүрэн 48 кг, Ц.Золбоо -90 кг, С.Мөнх-Эрдэнэ +90 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон байна.
Таван хүрэл медаль нэмэв
Н.Алтаншагай 50 кг, Т.Төгсхүслэн 60 кг, Б.Чингүнжав 73 кг, М.Анударь 57 кг, О.Номин-Эрдэнэ -70 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуулийн баг “MJ-CUP 2026” тэмцээний ахлах насны ангиллаас нийт 13 медальтайгаар багийн дүнг тэргүүлэв.