“The MongolZ” 9z-д ялагдаж, Кёльны Major-оо гуравдугаар шатнаас өндөрлүүллээ

Playoffs-д хүрэх сүүлийн боломж бүтэлгүйтэв

Counter Strike-2 төрлийн энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох “Intel Extreme Masters Cologne Major 2026” тэмцээн гуравдугаар шатны сүүлийн тойргийн тоглолтуудаар үргэлжилж байна.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын “The MongolZ” баг Playoffs буюу шөвгийн наймд шалгарахын төлөө өнөөдөр Аргентины “9z Team” багтай тоглосон ч 0:2 харьцаагаар ялагдлаа.

“The MongolZ” гуравдугаар шатнаас тэмцээнээ дуусгав

Монголын багийн хувьд энэ тоглолт Playoffs-д шалгарах эсэхийг шийдэх хамгийн чухал тулаан байсан юм. Гэвч “9z Team”-ийн эсрэг хоёр газрын зурагт дараалан ялагдсанаар “The MongolZ” Кёльны Major-оо гуравдугаар шатнаас өндөрлүүлж байна.

Ийнхүү Монголын баг дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнд шөвгийн наймд шалгарах боломжоо алдлаа.

Гуравдугаар шатанд хоёр ялалт, гурван ялагдал авлаа

“The MongolZ” гуравдугаар шатанд нийт таван тоглолт хийсэн байна. Тэд Украины “B8” болон “Monte” багуудыг хожиж, Playoffs-д шалгарах найдвараа хадгалж байсан юм.

Гэвч ОХУ-ын “BetBoom Team”, Украины “Natus Vincere”, Аргентины “9z Team” багуудад ялагдсанаар гуравдугаар шатны өрсөлдөөнөө 2 ялалт, 3 ялагдлын үзүүлэлттэй дуусгалаа.

Кёльны тэмцээн цааш шөвгийн наймын төлөө үргэлжилнэ

“Intel Extreme Masters Cologne Major 2026” тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдөж байгаа бөгөөд гуравдугаар шатны сүүлийн тойргийн дараа Playoffs-д шалгарах багууд бүрэн тодрох юм.

“The MongolZ” энэ удаад шөвгийн наймд хүрч чадсангүй ч гуравдугаар шатанд дэлхийн хүчтэй багуудтай өрсөлдөж, хоёр ялалт байгуулсан нь Монголын цахим спортын хувьд чухал туршлага болж байна.

1xBet “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна

“The MongolZ” баг олон улсын тавцанд Монголын цахим спортын нэрийг гаргаж буй энэ үед 1xBet тус багийн ивээн тэтгэгчдийн нэгээр ажиллаж байна.

Кёльны Major-оос хасагдсан ч “The MongolZ” дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөх чадвартайгаа дахин харуулсан бөгөөд дараагийн томоохон тэмцээнүүдэд илүү хүчтэй эргэн ирэх хүлээлт фэнүүдийн дунд хэвээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу