The MongolZ Бээжинд дэд байр эзэллээ: Одоо Singapore Major-ийг зорино

1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ баг IEM Beijing 2026 тэмцээнийг дэд байраар өндөрлүүлж, 50,000 ам.долларын шагнал хүртлээ. Монголын баг Гранд финалд Европын MOUZ-тай өрсөлдөн, 0:3-ийн харьцаатай ялагджээ.

Финал хүртэл дөрвөн дараалсан ялалт байгуулав

The MongolZ хэсгийн шатанд Legacy-г 2:1, HEROIC-ийг 2:0, FURIA-г 2:1-ээр хожиж, хагас шигшээд шууд шалгарсан юм. Улмаар Natus Vincere-г 2:0-ээр буулган авч, аваргын төлөө тоглох эрхээ баталгаажуулжээ.

Харин шийдвэрлэх цувралд MOUZ дараах үр дүнгээр ялсан байна:

  • Mirage — 13:5
  • Dust2 — 13:6
  • Inferno — 13:4

The MongolZ-оос Techno 1.13 рейтингтэй тоглож, багийнхаа хамгийн өндөр үзүүлэлтийг бүртгүүлжээ. Харин MOUZ-ийн xertioN финалд 1.44 рейтинг үзүүлж, тэмцээний нийт дүнгээр HLTV-гийн MVP шагналыг хүртсэн байна.

Singapore Major-ийн Stage 2-т тоглоно

Тэмцээний дараа The MongolZ дараагийн оролцох тэмцээнээ дурдан, дараах мэдэгдлийг нийтэлжээ:

Бид IEM Beijing 2026 тэмцээнд ‘Дэд Байр’ эзэллээ!
11 сарын 28-нд эхлэх PGL Major Singapore 2026 тэмцээний Stage 2 дээр уулзацгаая.

Ийнхүү Бээжингээс дэд аваргын амжилттай буцаж буй Монголын баг дараагийн удаа PGL Major Singapore 2026-ийн Stage 2-т өрсөлдөнө.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу