Трамп Онтарио нуурын нэрийг “Америк нуур” болголоо: Google, Apple Maps дагав

АНУ, Канадын хооронд өрнөж буй худалдааны татварын маргаан газар зүйн нэршлийн асуудал руу шилжжээ. Канадын тал татварын асуудлаар буулт хийхээс татгалзаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын алдарт Онтарио нуурын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Наймдугаар сарын сүүлээр АНУ Канадын бараа бүтээгдэхүүнд 20 тэрбум ам.долларын хэмжээнд 50 хувийн татвар ногдуулахаа зарласан. Үүний дараа Трамп Хойд Америкийн таван агуу нуурын нэг болох Онтарио нуурыг “Америк нуур” буюу “Lake America” гэж нэрлэх зарлиг гаргажээ.

Google болон Apple Maps шинэ нэршлийг харуулж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийн дараа Google болон Apple Maps тус нуурын нэрийг Америк дахь хэрэглэгчдэд “Lake America” гэж харуулдаг болсон байна.

Харин Канадын нутаг дэвсгэрээс ашиглаж буй хэрэглэгчдэд хуучин нэр болох “Lake Ontario” хэвээр харагдаж байгаа аж.

Ингэснээр нэг ижил газар зүйн объект хэрэглэгчийн байршлаас шалтгаалан өөр нэрээр харагдах нөхцөл үүсжээ.

Трамп хиймэл оюунаар бүтээсэн бичлэгүүд нийтэлжээ

Дональд Трамп мөн олон нийтийн сүлжээнд хиймэл оюунаар бүтээсэн хэд хэдэн бичлэг нийтэлсэн байна.

Тэдгээрийн нэгэнд Трамп “Lake Ontario” гэсэн замын тэмдгийг өшиглөн унагааж, оронд нь “Welcome to Lake America” гэсэн шинэ самбар байрлуулж буйгаар дүрсэлжээ.

Энэ нь АНУ, Канадын хоорондох татварын маргааныг зөвхөн эдийн засгийн хүрээнээс давуулж, улс төрийн бэлгэдэл бүхий асуудал болгон өргөжүүлсэн үйлдэл болж байна.

Doug Ford: Онтарио нэр хэвээр үлдэнэ

Канадын Онтарио мужийн ерөнхий сайд Doug Ford Трампын шийдвэрт хариу мэдэгдэл хийж, нуурын нэр өөрчлөгдөхгүй гэдгийг онцолжээ.

Тэрээр:

“Ерөнхийлөгч Трампаас олон жилийн өмнө энэ нуур Онтарио нэртэй байсан. Ерөнхийлөгч Трамп явсны дараа ч олон жил Онтарио нэртэй хэвээр байх болно” гэж мэдэгдээд нуурын дэргэд “Lake Ontario, now and Always” (Онтарио нуур одоо ч, цаашдаа ч, үргэлж) гэсэн самбар зоожээ.

Ийнхүү АНУ, Канадын худалдааны зөрчил татварын бодлогоос хальж, газрын нэршил хүртэл хоёр улсын улс төрийн маргааны нэг хэсэг болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу