Трампын отгон хүүгийн амь насанд заналхийлсэн бичлэг Иранд цацагджээ

Бэррон Трампын талаар Ираны телевизээр ярьсан байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын отгон хүү Бэррон Трампын эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөөтэй холбоотой гэх бичлэг Ираны төрийн телевизээр цацагдсан тухай мэдээлэл гарчээ.

Гурван минут орчим үргэлжилсэн уг бичлэгт 20 настай Бэррон Трампыг хөнөөх боломжит хувилбарын талаар ярьж, түүнийг ажиглаж байгаа гэж дурдсан байна.

10 сая ам.долларын шагнал амласан гэх мэдээлэл гарав

Тус бичлэгээр зөвхөн халдлагын төлөвлөгөөний талаар ярьснаас гадна Бэррон Трампыг хөнөөсөн хүнд 10 сая ам.долларын шагнал олгоно гэж мэдэгдсэн тухай мэдээлжээ.

Энэ мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл болон Ирантай холбоотой аюулгүй байдлын асуудлыг дахин анхаарлын төвд оруулж байна.

Ройтерс агентлаг юу мэдээлэв

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Израилын тал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Иран Дональд Трампыг хөнөөхөөр төлөвлөж болзошгүй талаар АНУ-д хэд хэдэн удаа анхааруулсан гэж албан тушаалтнуудаас эш татан мэдээлсэн байна.

Эдгээр анхааруулга нь Трамп Туркт нууцаар очсон гэх мэдээлэл гарахаас өмнө ч хийгдэж байсан гэжээ.

Трамп өмнө нь өөрийгөө Ираны жагсаалтын эхэнд байгаа гэж хэлж байв

Дональд Трамп өмнө нь өөрийгөө “Ираны хөнөөх хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт” байгаа гэж тодорхойлж байсан юм.

Одоогоор Бэррон Трампын эсрэг гарсан гэх уг заналхийлэлтэй холбоотойгоор АНУ-ын талаас ямар албан ёсны хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу