У.Сүрэнжав “Айчи-Нагоя 2026”-гийн аварга болж, Монголын алтан медалийг хүртлээ

Япон Улсын Айчи-Нагоя хотод үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” тав дахь удаагийн Азийн пара спортын наадмаас Монголын тамирчин Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ.

Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр өрсөлдөгчдөө ялж, Азийн пара наадмын аваргаар тодорсон байна.

У.Сүрэнжав нь Монгол Улсын Үндэсний шигшээ баг болон “Алдар” спорт хорооны тамирчин бөгөөд Хөдөлмөрийн баатар цолтой. Тэрбээр энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилттай өрсөлдөж, алтан медалийн эзэн боллоо.

Ийнхүү Монголын пара таеквондогийн шилдэг тамирчдын нэг У.Сүрэнжав Азийн пара спортын наадмын дэвжээнээс аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг дахин өндөрт өргөлөө.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу