“Ulaanbaatar Amazons” баг “Mitsubishi Electric”-ийг 14:12-оор хожлоо

Манилагийн 3×3 тэмцээнд Монголын баг эхний ялалтаа авлаа

Сагсан бөмбөгийн “FIBA 3×3 Manila Women’s Series” тэмцээн Филиппин Улсын Манила хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд Монголын “Ulaanbaatar Amazons” баг оролцож байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, Тао Мя Трон, Амари Робинсон нар тоглож байна.

“Ulaanbaatar Amazons” баг А хэсэгт Хятадын “Beijing”, Японы “Mitsubishi Electric” багуудтай нэг хэсэгт багтжээ.

Японы багийг хоёр онооны зөрүүтэй буулган авав

Хэсгийн шатны эхний тоглолтод “Ulaanbaatar Amazons” баг Японы “Mitsubishi Electric” багтай өрсөлдөж, 14:12 харьцаагаар ялалт байгууллаа.

Ийнхүү Монголын баг Манилагийн цуврал тэмцээнийг амжилттай эхлүүлж, хэсгээс гарах боломжоо нэмэгдүүлэв.

Дараагийн тоглолт Хятадын “Beijing”-ийн эсрэг болно

“Ulaanbaatar Amazons” багийн дараагийн тоглолт өнөөдөр 17:50 цагт Хятадын “Beijing” багийн эсрэг болно.

Мөн Монгол Улсын шигшээ “Mongolia” баг Литвийн шигшээ багт 19:13 харьцаагаар хожигдсон байна. Тэд орой 19:05 цагт Японы багтай өрсөлдөнө.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу