Увс аймагт эрүүл мэндийн салбарын чадавх сайжирч, нарийн мэргэжлийн хагалгааг орон нутагтаа хийх боломж нэмэгдэж байна. Одоогийн байдлаар тус аймагт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 250 их эмч ажиллаж байна.
Эмч нарын бүрэлдэхүүн
Эдгээрээс:
- Аймгийн Нэгдсэн эмнэлэгт — 90
- Сумын Эрүүл мэндийн төвд — 69
- Өрхийн эрүүл мэндийн төвд — 24
- Бусад эмнэлэгт — 67 эмч ажиллаж байна
Мэргэжлийн хувьд:
- 202 нь хүний их эмч
- 26 нь уламжлалт анагаах ухааны эмч
- 22 нь шүдний эмч
Мөн:
- Ахлах зэрэгтэй — 24
- Тэргүүлэх зэрэгтэй — 13
- Зөвлөх зэрэгтэй — 3
- Магистр — 39
- Доктор — 14 эмч байна
Хагалгааны шинэ шат
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар элэг, ходоодны хавдрын хагалгааг орон нутагт нутагшуулж, амжилттай хийж эхэлжээ.
Өнгөрсөн онд 20 гаруй ийм төрлийн хагалгаа хийсэн бол 2026 он гарсаар 10 орчим хагалгааг амжилттай гүйцэтгэсэн байна.