Чингис хаан Үндэсний музей өнөөдөр иргэдийг үнэ төлбөргүй хүлээн авна

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Музейн байнгын үзүүллэгийн танхимуудыг 09:00-16:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Чингис хаан Үндэсний музейн байнгын үзүүллэгүүдийг бүрэн үзэхэд дунджаар 2-3 цаг шаардлагатай байдаг тул иргэдийг цагаа зөв төлөвлөж очихыг музейн зүгээс зөвлөсөн байна.

Мөн тухайн өдрийн сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул оройтож очихгүй байхыг сануулжээ.

Энэ удаагийн үнэ төлбөргүй үйлчилгээг нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд иргэдэд Монголын түүх, өв соёлтой танилцах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу