АЙЧИ-НАГОЯ 2026: Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрэл медалийн эзэн боллоо

Японы Нагоя хотод үргэлжилж буй Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаанууд өндөрлөж, Монголын хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар гуравдугаар байр эзэлж, Монголын багийн медалийн тоог нэмэв.

Б.Гончигсүрэн хүрлийн төлөө Киргизийн бөхийг ялжээ

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд нийт 12 жүдоч өрсөлдсөн байна.

Б.Гончигсүрэн эхний барилдаандаа Казахстаны Yerasyl Kazhybayev-ыг цэвэр ялж, дараагийн шатанд шалгарчээ.

Харин хагас шигшээд Узбекистаны Muzaffarbek Turoboyev-т ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон байна.

Шийдвэрлэх барилдаанд тэр Киргизийн Emirhan Zholdoshkazyev-тай учраа таарч, юүко үнэлгээгээр илүүрхэн ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.

А.Адъяасүрэн мөн хүрэл медаль зүүлээ

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөө Узбекистаны Umida Nigmatova-тай барилдсан байна.

Тэр өрсөлдөгчөө ялснаар Айчи-Нагоя 2026 Азийн наадмын хүрэл медалийг хүртжээ.

Ингэснээр Монголын жүдочид хүнд жингийн төрөлд нэг өдөр хоёр хүрэл медальтай болж, багийн амжилтыг ахиуллаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу