“Айчи-Нагоя”-д Монголын эмэгтэй сагсчид Тайванийн эсрэг эхний тулаанаа хийлээ

“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын тэмцээн албан ёсоор эхэлж, Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо Тайванийн багийн эсрэг хийлээ.

Монголын эмэгтэй шигшээ өнөөдрийн тоглолтод өрсөлдөгчдөө 76:67 онооны харьцаагаар ялагдсан байна.

Манай баг тоглолтын эхний хагаст илүү тоглож, 46:41 оноогоор тэргүүлэн завсарласан. Гэвч гуравдугаар үед Тайванийн баг тоглолтын хэмнэлийг өөрчилж, онооны зөрүүг арилган тэнцүүлж чаджээ. Улмаар шийдвэрлэх үед давуу байдлаа хадгалснаар хожил байгуулсан байна.

Монголын багаас Амари Робинсон хамгийн өндөр үзүүлэлттэй тоглож, 25 оноо авч, 13 удаа самбараас бөмбөг аван, хоёр оновчтой дамжуулалт өгчээ.

Түүнээс гадна О.Хулан болон Б.Цацрал нар тус бүр 13 оноо авч, багийнхаа довтолгоонд чухал хувь нэмэр оруулсан байна.

Монголын шигшээ “С” хэсэгт багтсан бөгөөд хоёр дахь тоглолтоо ирэх даваа гарагт БНСУ-ын шигшээ багтай хийхээр товложээ.

БНСУ-ын баг тэмцээний эхний тоглолтдоо Малайзын шигшээг 106:40 онооны зөрүүтэй буулган авч, хэсгийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу