“Айчи-Нагояа 2026”: Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Японы Айчи-Нагояад болох 20 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн төрөл эхлэхэд 14 хоног үлдээд байна. Монголын жүдо бөхийн холбоо энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ.

Жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны хооронд үргэлжилнэ.

Эрэгтэйчүүдийн долоон жинд тамирчин оролцоно

Монголын эрэгтэй шигшээ баг бүх үндсэн жинд тамирчин илгээхээр болжээ.

  • 60 кг — МУГТ Э.Ариунболд
  • 66 кг — ОУХМ К.Ёолк
  • 73 кг — ОУХМ Л.Энхдөл
  • 81 кг — ОУХМ О.Шинэбаяр
  • 90 кг — ОУХМ Ж.Энхтөр
  • 100 кг — ОУХМ Ц.Ган-Эрдэнэ
  • +100 кг — ОУХМ Б.Гончигсүрэн

Эмэгтэй шигшээ мөн долоон жинд хүч үзнэ

Эмэгтэйчүүдийн багт туршлагатай болон залуу тамирчид багтсан байна.

  • 48 кг — ОУХМ Г.Наранцэцэг
  • 52 кг — ОУХМ Б.Уранзаяа
  • 57 кг — ОУХМ Т.Ариунзаяа
  • 63 кг — МУГТ Л.Энхрийлэн
  • 70 кг — ОУХМ У.Анужин
  • 78 кг — ОУХМ О.Хүслэн
  • +78 кг — ОУХМ А.Адьяасүрэн

Холимог багийн төрөлд гурван тамирчин нэмэгдэнэ

Монголын шигшээ холимог багийн төрөлд мөн хүч үзүүлэх бөгөөд нэмэлтээр гурван жүдоч бүрэлдэхүүнд оржээ.

  • 73 кг — ОУХМ Ж.Гансүрэн
  • +90 кг — ОУХМ Ө.Пэрэнлэйжамц
  • +78 кг — ОУХМ Д.Номинзул

Ингэснээр Монголын жүдо бөхийн шигшээ Азийн наадамд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон холимог багийн тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу