BTS “ARIRANG” цомгоороо Billboard 200-г тэргүүллээ

BTS хамтлагийн шинэ цомог “ARIRANG” АНУ-ын Billboard 200 жагсаалтыг тэргүүлж, дахин нэг түүхэн амжилтыг тогтоолоо.

Энэхүү амжилтаар тус хамтлаг Billboard 200 чартын нэгдүгээр байрт дебют хийсэн долоо дахь цомогтой болж байна. Өмнө нь “Love Yourself: Tear”, “Love Yourself: Answer”, “Map of the Soul: Persona”, “Map of the Soul: 7”, “Be”, “Proof” зэрэг бүтээлүүд нь мөн шууд тэргүүлж байсан юм.

Billboard 200 нь тухайн долоо хоногт АНУ-д хамгийн өндөр эрэлттэй байгаа цомгуудыг жагсаадаг бөгөөд борлуулалтыг “эквивалент” хэмжүүрээр тооцдог.

Эквивалент борлуулалтын тооцоо

Billboard-ийн систем дараах үзүүлэлтүүдэд тулгуурладаг:

  • Цомгийг биетээр худалдан авалт — 1 нэгж
  • Дуунуудын 10 удаагийн борлуулалт (TEA) — 1 нэгж
  • 1500 удаагийн стрийм (SEA) — 1 нэгж

Шинэ дээд амжилт тогтоов

“ARIRANG” цомог нийт 641 мянган эквивалент борлуулалттайгаар жагсаалтыг тэргүүлсэн нь Billboard энэ аргачлалыг ашиглаж эхэлснээс хойш хамтлагийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу