Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч тодорлоо: Тажикстаны Muhammad Yakubov-той тулалдана

Монголын мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Тажикстаны Muhammad Yakubov-той хийхээр болжээ.

Хоёр боксчны тулаан 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Техас мужид болох бөгөөд WBC холбооны super featherweight буюу 58.976 кг, 130 lb жингийн ангилалд өрсөлдөнө.

Хоёр боксчны амжилт тун ойролцоо байна

МУГТ Э.Цэндбаатар одоогоор мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй 15:0 гэсэн амжилттай явж байна.

Харин Muhammad Yakubov 23 ялалт, нэг ялагдалтай буюу 23:1 гэсэн үзүүлэлттэй байгаа юм.

Иймээс хоёр тамирчны тулаан жингийн ангиллын чансаанд нөлөөлөх өндөр ач холбогдолтой тулаануудын нэг болох төлөвтэй байна.

Өмнө нь дөрөвдүгээр сард тулалдахаар товлож байжээ

Э.Цэндбаатар болон Muhammad Yakubov нар анх 2026 оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлогдсон байсан ч тулаан тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.

Ингэснээр боксын хорхойтнуудын хүлээлтийг үүсгээд байсан энэхүү тулааны шинэ огноо ийнхүү албан ёсоор тодорхой болж байна.

Хоёр боксчин чансааны эхний аравт багтаж байна

Muhammad Yakubov өөрийн жингийн ангиллын чансааны долдугаар байрт бичигдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сард шинэчлэгдсэн чансаагаар топ 10-т багтсан байна.

Тиймээс арваннэгдүгээр сарын 13-нд болох тулаан хоёр боксчны хувьд цаашдын томоохон тулаан, чансааны байр сууринд чухал нөлөө үзүүлэх боломжтой.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст ялагдалгүй цувралаа үргэлжлүүлэхээр зорьж байгаа бол Muhammad Yakubov өөрийн өндөр чансааг батлахын төлөө рингэнд гарах юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу