Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Тус фестиваль 2026 оны есдүгээр сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд уламжлалт замын гүйлтийг хотын шөнийн энтертайнмент хөтөлбөртэй хослуулснаараа онцлог байх юм.
Арга хэмжээний үеэр DJ үзүүлбэр, тайзны хөтөлбөр, хөгжим болон нийслэлийн шөнийн уур амьсгалыг нэг дор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр олон улсын шөнийн марафоны чиг хандлагыг Улаанбаатар хотын өөрийн өнгө төрхтэй уялдуулсан фестиваль зохион байгуулах зорилготой байна.
Оролцогчид өөрсдийн бэлтгэл болон сонирхолд нийцүүлэн:
- 5 километр
- 10 километр
- 21 километр
гэсэн гурван зайнаас сонгон уралдах боломжтой.
Гүйлтийн бүх ангилалд Timing Chip суурилуулсан энгэрийн дугаар ашиглах бөгөөд үүний тусламжтайгаар оролцогч бүрийн албан ёсны барианы хугацааг бүртгэнэ.
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн бүртгэлийг nightmarathon.mn цахим хуудсаар авч байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сарын 20-нд хаагдана. Харин оролцогчдын энгэрийн дугаар болон фестивалийн мерч бүтээгдэхүүнийг есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд тараахаар зохион байгуулагчид төлөвлөсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн марафон гүйлтийн тэмцээн байхгүй. Хотын шөнийн соёл, хөгжим, спорт болон оролцогчдын хамтын туршлагыг нэг орчинд нэгтгэсэн фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдах юм.