Маргаашаас нийтийн тээвэр өвлийн цагийн хуваарьт шилжинэ

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн зорчилт, хөдөлгөөн нэмэгдэж, нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал өсөх төлөвтэй байна.

Иймээс Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Хичээлийн шинэ жил эхлэх үед сурагч, оюутан, ажил хөдөлмөр эрхлэгчдийн өглөө, оройн зорчилт нэмэгддэг. Үүнтэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтыг улирлын цагийн хуваарьт шилжүүлж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэвийн хангах зорилт тавьж байна.

Өвлийн цагийн хуваарьт шилжсэнээр нийтийн тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт хичээлийн жилийн ачаалалтай нийцэх бөгөөд иргэдийг зорчих цагаа урьдчилан тооцоолж, нийтийн тээврийн мэдээллийг тогтмол шалгахыг зөвлөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу