Монголын 3х3-ын шигшээ Казахстаныг 13:8-аар буулган авч, хэсгийн эхний хожлоо авлаа

Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг Казахстаны багийг 13:8-аар хожиж, хэсгийн шатны анхны ялалтаа байгууллаа.

Энэхүү тоглолтод манай баг хамгаалалт, самбарын тэмцэл болон шийдвэрлэх мөчүүдэд илүү тогтвортой байж, өрсөлдөгчөө таван онооны зөрүүтэй буулган авсан байна.

Г.Болор-Эрдэнэ зургаан оноо авч багаа тэргүүлэв

Монголын шигшээгээс Г.Болор-Эрдэнэ зургаан оноо авч, тоглолтын хамгийн үр дүнтэй тоглогчдын нэг болжээ.

Харин Г.Балжинням таван оноо авснаас гадна гурван самбар, хоёр хаалт гүйцэтгэж, довтолгоо болон хамгаалалтын аль алинд ч чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Ингэснээр Монголын баг Казахстаны эсрэг 13:8-аар хожиж, хэсэгтээ нэг хожил, нэг хожигдолтой болоод байна.

Дараагийн өрсөлдөгч нь Шри Ланк

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо есдүгээр сарын 23-нд Шри Ланкын шигшээ багийн эсрэг хийхээр товложээ.

Энэ тоглолт хэсгийн дараагийн шатны байрлалд чухал нөлөө үзүүлэх боломжтой тул манай багийн хувьд өндөр ач холбогдолтой тоглолт болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу