“Gangnam Style”, “Gentleman”, “That That” зэрэг дэлхий даяар хит болсон дуунуудаараа алдартай Өмнөд Солонгосын дуучин, продюсер PSY (Park Jae-sang) анх удаа Монголын үзэгчидтэй уулзахаар болжээ.
Тодруулбал, PSY ирэх есдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод бүрэн хэмжээний “Super Concert: Special” тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тоглолтыг хийх албан ёсны шийдвэр гарч, зохион байгуулалтын бэлтгэл ажил хэдийн эхэлснийг зохион байгуулагчид мэдээлжээ.
Энэхүү тоглолтыг Evandis Entertainment болон NW Entertainment хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэгчдэд насны тодорхой хязгаар тавьсан байна. Тухайлбал, тоглолтыг 16-аас дээш насныхан үзэх боломжтой аж.
Харин 16 нас хүрээгүй үзэгчид тоглолтын талбайд зөвхөн эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчийн хамт нэвтрэх журам үйлчлэхээр болжээ.
Билетийн үнэ нь арай заагаад явчихгүй байгаа даа?
Ваа, PSY үнэхээр Монголд ирэх юм уу?