Нийслэлийн төсвөөс 900 сая төгрөг зарцуулжээ
Улаанбаатар марафоныг зохион байгуулахад нийслэлийн төсвөөс 900 сая төгрөг гаргасан талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ.
Түүний мэдээлснээр, энэ жилийн марафоны зохион байгуулалтад төсвийн хөрөнгө зарцуулсан ч оролцогчдын бүртгэл, татвар, хураамжийн төлбөрөөс нийт 1.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.
11 жилийн түүхэндээ анх удаа ашигтай гарлаа
Улаанбаатар марафоныг энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд анх удаа ашигтай гарсан нь энэ ажээ.
Төсвөөс 900 сая төгрөг зарцуулж, 1.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлснээр марафоны зохион байгуулалт 300 сая орчим төгрөгийн эерэг зөрүүтэй гарсан байна.
Дараа жилээс хувийн хэвшил зохион байгуулах боломжтой
Нийтийг хамарсан томоохон спортын арга хэмжээг ашигтай байдлаар зохион байгуулах боломжтой нь энэ удаагийн дүнгээр тодорхой болсон гэж үзэж байна.
Иймээс ирэх жилээс Улаанбаатар марафоныг зохион байгуулах эрхийг хувийн хэвшилд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.