“Blue Tower”-оор танигдсан жүжигчин Lee Yong Joo 44 насандаа таалал төгсжээ

Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Lee Yong Joo наймдугаар сарын 29-нд 44 насандаа таалал төгссөн байна.

Түүнийг зүрх гэнэт зогссоны улмаас нас барсан гэх мэдээлэл тархаад байгаа бөгөөд оршуулгын ёслол нь өнөөдөр болжээ. Ёслолд түүний хамгийн их танигдсан бүтээлүүдийн нэг болох “Blue Tower” цувралд хамтран тоглосон жүжигчид болон entertainment салбарын төлөөллүүд хүрэлцэн ирж, сүүлчийн хүндэтгэл үзүүлсэн байна.

Lee Yong Joo урлагийн гараагаа анх загварын салбараас эхлүүлжээ. Тэрээр 2006 онд MBC телевизийн “Princess Hours” олон ангит киногоор дамжуулан үзэгчдэд илүү танигдсан юм.

Үүний дараа tvN телевизийн цэргийн амьдралыг инээдмийн өнгө аястай харуулсан “Blue Tower” бүтээлд оролцсон нь түүний нэрийг олон нийтэд улам ойртуулсан байна. Уг цувралыг түүний карьерын онцлох бүтээлүүдийн нэг гэж үздэг.

Мөн тэрээр “Let’s Eat”, “New Recruit” зэрэг бүтээлүүдэд тоглож, үзэгчдээс эерэг үнэлгээ авч байжээ.

Ийнхүү Lee Yong Joo богинохон насандаа загвар, жүжиг, телевизийн салбарт өөрийн мөрөө үлдээж, хамтран ажиллагчид болон фэнүүдийнхээ дурсамжинд үлдлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу