Бүх насаар хоригдсон М.Батчулуун давж заалдахаар болж, хохирогчдын гэр бүл гомдол илэрхийлэв

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хохироосон нь шүүхээр тогтоогдсон М.Батчулуун анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ.

Шүүх түүний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурлын тов ойрын хугацаанд гарах юм байна.

Анхан шатны шүүх бүх насаар хорих ял оноосон

М.Батчулууны үйлдсэн гэмт хэрэг шүүхээр тогтоогдсоны дараа 2026 оны тавдугаар сарын 6-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.

Харин тэрээр өнгөрсөн наймдугаар сард уг шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна.

Одоо Давж заалдах шатны шүүх хүсэлтийг хянан хэлэлцэхээр болж, хурлын товыг зарлах хүлээлттэй байгаа аж.

Хохирогчдын гэр бүл: “Огт уучлал хүсээгүй”

Хохирогчдын гэр бүлийн төлөөлөл П.Сувданхуяг М.Батчулуун давж заалдах хүсэлт гаргасанд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр:

“М.Батчулуун шүүх хурал дээр таарчхаад огт уучлал хүсээгүй. Харин ч давж заалдаж хүсэлт гаргасанд нь гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нотлох баримтаа устгасны дараа ийм үйлдэл хийж буй нь аймшигтай. Шүүх давж заалдах хүсэлттэй танилцаж гарын үсэг зур гэсэн. Зурахгүй байсан ч давж заалдах шүүх хурал товлогдоно гэж байна” гэлээ.

Ийнхүү бүх насаар хорих ял сонссон М.Батчулууны хэрэг Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэгдэхээр болоод байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу