Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-нд шаардлагатай зөвшөөрөл авалгүйгээр өөр газарт зөөж, тээвэрлэсэн зөрчил гарчээ.
Уг үйлдлийг Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан:
“соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн”
гэх зөрчилд хамааруулсан байна.
Ингэснээр зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, хариуцлага тооцжээ.
С.Зоригийн хөшөө нь соёлын биет өвд хамаардаг тул түүнийг зөөж, тээвэрлэхдээ холбогдох байгууллагын зөвшөөрөл болон тогтоосон журмыг мөрдөх шаардлагатай байдаг аж.