Шарынголын ойролцоо хүрэн баавгай галт тэргэнд дайруулжээ

Дархан-Уул аймгийн нутагт төмөр замаар явж байсан хүрэн баавгай галт тэргэнд дайруулсан хэрэг гарчээ.

Осол есдүгээр сарын 3-ны 01:13 цагийн орчимд Шарынгол сумын ойролцоох төмөр замын 52 дахь километрийн хэсэгт болсон байна. Тухайн үед Шарынголын уурхайн нүүрс тээвэрлэж явсан галт тэрэг баавгайг дайрсан аж.

Хонгор суманд мөн баавгай үзэгджээ

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Булагт гэх газарт хүрэн баавгай үзэгдсэн тухай мэдээлэл гарсан байна.

Хүрэн баавгай нь хуулиар хамгаалагдсан амьтан бөгөөд хууль бусаар агнасан тохиолдолд өндөр хэмжээний нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Тодруулбал, хүрэн баавгай хууль бусаар агнасан этгээд 24,900,000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу