Монголын цахим спортын тэргүүлэх баг The MongolZ HLTV порталаас гаргасан Counter-Strike 2 төрлийн шинэчилсэн дэлхийн чансаанд 14 дүгээр байрт бичигдлээ.
The MongolZ энэ удаагийн жагсаалтад 218 оноо авч, дэлхийн шилдэг 15 багийн эгнээнд багтсан байна. Олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол өрсөлдөж буй тус багийн хувьд энэ нь дэлхийн түвшинд байр сууриа хадгалж байгааг харуулсан үзүүлэлт боллоо.
The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг.
The MongolZ 218 оноотой 14 дүгээр байрт
HLTV-ийн шинэ чансаанд The MongolZ 218 оноотойгоор 14 дүгээр байрыг эзэлсэн байна.
Монголын баг сүүлийн жилүүдэд олон улсын CS2 тэмцээнүүдэд тогтмол оролцож, дэлхийн хүчтэй багуудтай өрсөлдөж байгаа. Тиймээс шинэ чансаанд шилдэг 15-ын дотор бичигдсэн нь Монголын цахим спортын хувьд анхаарал татах үзүүлэлт болж байна.
Энэ удаагийн чансааны тэргүүн байрыг Team Spirit 998 оноотойгоор эзэлжээ. Тус баг HLTV-ийн чансааг анх удаа тэргүүлсэн байна.
Тэдний араас Team Falcons 769 оноотой хоёрдугаарт, FURIA 658 оноотой гуравдугаарт бичигджээ.
Дэлхийн чансааны эхний 10 баг
- Team Spirit — 998 оноо
- Team Falcons — 769
- FURIA — 658
- Team Vitality — 605
- MOUZ — 499
- FUT — 469
- Legacy — 376
- Natus Vincere — 359
- G2 Esports — 347
- Aurora Gaming — 314
- The MongolZ — 218
Ийнхүү The MongolZ дэлхийн топ-10 багуудын араас нэхэж, шилдэг 15-ын бүсэд байрлаж байна.
Монгол тоглогчидтой BC.Game мөн ахиц гаргав
The MongolZ-оос гадна Монголын хоёр тоглогчийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн BC.Game баг HLTV чансаанд ахиж, 29 оноотойгоор 49 дүгээр байрт хүрчээ.
BC.Game Монголын хоёр тоглогчийг элсүүлэхээсээ өмнө чансааны 200 орчимд бичигдэж байсан бол одоо дэлхийн шилдэг 50 багийн тоонд орсон байна.
Гэсэн хэдий ч Монголын CS2-ийн гол төлөөлөл хэвээр байгаа The MongolZ 14 дүгээр байрт бичигдэж, дэлхийн өндөр түвшний өрсөлдөөнд байр сууриа хадгалсаар байна.